Бясалгал ба нисваанис
Хорт могой дотроо өвөрлөчөөд
Хоромхон зуур тайвширч болох уу.
Жихүүдэс төрөхгүй дуниартаж суувал
Жир биш солиорол буй заа.
Орлонгийн гянданд сахиул нь болдог,
Очир тамд яргачин нь болдог
Олиггүй нисваанист бууж өгвөл
Олхиогүй надад зовлон л цуварна.
Зуурдын дайсан болсон этгээдийг
Зуунтаа занан нойргүй хонодог байж,
Үүрдийн дайсан болсон нисваанисыг
Үлдэх тоосгүй арчих нь яагаа вэ?
Тэртэй тэргүй үхэх жамтай
Тэмцсэн тэмцээгүй өнхрөх толгойтой
Амь насаа дэнчин тавьж
Алалдах тулаанд ордог биздээ.
Өөртэйгөө адил үйлийн үртэй
Өнөө л нисваанисын эрхэнд орсон
Өрөвдмөөр амьтныг уучилж чадахгүй
Өш хонзон санадаг хирнээ
Жинхэнэ байсан болсон нисваанисыг
Жигшин зэвүүцэж дарахын оронд
Өнөө маргаашийн зүдэг тоочин
Өеөдөж явах чинь юуных билээ.
Бодьсадвын явдалд орохуй номын Сэрэмж хэсгээс