Бясалгал ба нисваанис
Хорт могой дотроо өвөрлөчөөд Хоромхон зуур тайвширч болох уу. Жихүүдэс төрөхгүй дуниартаж суувал Жир биш солиорол буй заа. Орлонгийн гянданд сахиул нь болдог, Очир тамд яргачин нь болдог Олиггүй нисваанист бууж өгвөл Олхиогүй надад зовлон л цуварна. Зуурдын дайсан болсон этгээдийг Зуунтаа занан нойргүй хонодог байж, Үүрдийн дайсан болсон нисваанисыг Үлдэх тоосгүй арчих нь яагаа…